Сонгуулийн урьдчилсан дүнг нийслэлийн 9 дүүргээр танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-10 02:36:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн сонгогчдын 61.75 хувь нь буюу 573 922 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ. 


Тодруулбал, 342 512 буюу 59.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, 30 145 буюу 5.27 хувийг АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, 165 660 нь буюу 29 хувийг "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат авсан байна. 


Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусмагц 2087 хэсгийн хорооны саналыг СЕХ-ны төв серверт нэгтгэж эхэлсэн бөгөөд 2.30 цагийн байдлаар, долоон хэсгийн санал дутуу байна. Харин нийслэлийн 457 хэсгийн хорооны дүн мэдээ СЕХ-ны серверт нэгтгэгдээд байна.


Нийслэлийн сонгогчдын ирц, нэр дэвшигчдэд өгсөн саналын тоо /дүүргээр/: 


 

 

Дүүрэг

 

 

Ирц

/хувиар/

 

 

Хэсгийн хороо

Нэр дэвшигчийн авсан санал

 

МАН

У.Хүрэлсүх

 

АН

С.Эрдэнэ


ЗХЭЭ

Д.Энхбат

1

Сүхбаатар

64.48

42

32 710

3 193

18 090

2

Чингэлтэй

59.67

45 

 35 830

2 757 

15 680 

3

Сонгинохайрхан

58.79

 102

79 244 

4 742 

26 692 

4

Баянгол

66.49

77

48 954

8361

30 249

5

Хан-Уул

63.76

 62

43 237 

 4 063

27 890 

6

Баянзүрх

60.61

103 

82 796 

5 627 

42 414

7

Багануур

59.62

11

7 940

670

1 920

8

Налайх

58.66

13

10 309

667

2 570

9

Багахангай

64.82

2

1 492

65

155

 

Улаанбаатар хот

61.75

457

342 512 

30 145 

165 660

Холбоотой мэдээ