Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-08 17:58:06

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт зөөврийн хайрцгаар 948 иргэн саналаа өгнө.

Үүнээс гэрийн тусгаарлалт ажиглалтад байгаа 332, эмчилгээтэй болон биеэр очих боломжгүй 616 иргэн санал өгч байна. Хэнтий аймагт сонгуулийн насны 51194 иргэн саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Нийт 89 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд өнөөдөр орон даяар 12 цагт туршилтын санал хураалтыг явууллаа. Цар тахлаас шалтгаалан зөөврийн хайрцгаар саналаа өгөх иргэдийн тоо нэмэгдсэнийг СЕХ-оос мэдээллээ.

Холбоотой мэдээ