Улсын хэмжээнд тариалалт 89 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 348.4 мянган га-д үр тариа тариалаад байна. Үүнээс:
- 334.7 мянган га-д улаанбуудай,
- 12.4 мянган га-д төмс,
- 5 мянган га-д хүнсний ногоо,
- 7.5 мянган га-д малын тэжээл,
- 19.3 мянган га-д тосны ургамал,
- нийтдээ 396 мянган га-д тариалжээ.
Ингэснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 89.5 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж буй талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.