Даваа, лхагва, баасан гарагт хот хоорондын автобус үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-05 17:31:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос зургаадугаар сарын 4-нд гурван тээврийн хэрэгсэл Баянхонгорт ирж, зорчиж явсан нэг иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гарчээ. 

Баянхонгор-Улаанбаатар чиглэлд хот хооронд зорчихоор бол долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт 18:00 цагаас хот хоорондын автобус үйлчилнэ. Зорчих иргэд бүрэн тунгийн вакцинд хамрагдсан байх, өрхийн эмнэлгээс асуумж хуудас бөглөсөн байх,  вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног гүйцээгүй бол заавал PCR шинжилгээ өгсөн хариутай байх шаардлагатай юм байна. Мөн 17 хүртэлх насны хүүхэд асуумж хуудастай байх ба PCR шинжилгээ шаардлагагүй, иргэд өөрийн иргэний үнэмлэхээр зорчих тасалбарыг захиалах бөгөөд тээвэрлэлтийн талаарх мэдээллийг 70442202 дугаарын утсаар лавлах боломжтой. 

Холбоотой мэдээ