"Биелэгдэшгүй даалгавар 7" киноны зураг авалт коронавирусний улмаас зогсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-06-04 14:07:30

ЛОНДОН. /The Sun/. “Mission: Impossible” буюу “Биелэгдэшгүй даалгавар” цуврал киноны долоодугаар ангийн зураг авалт киноны багийнхан дунд халдвар илэрсний улмаас түр зогсжээ.


Зураг авалтын багийн 14 гишүүнээс “COVID-19”-ийн халдвар илэрч, багийн бүх 60 гишүүн 14 хоног тусгаарлагдахаас аргагүй болсон байна. Халдвар илэрсэн хүмүүсийн ихэнх нь гол дүрийн жүжигчин Том Крузийн туслахууд аж. Том Круз мягмар гаргаас эхлэн тусгаарлагдсан байна. Кино зураг авалт Их Британид үргэлжилж байжээ. 


Эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард киноны багийнхан Италийн Венец хотод зураг авалтаа эхлүүлж байсан ч коронавирусний улмаас зураг авалтаа зургаан сараар зогсоож байсан юм.


Найруулагч Кристофер МакКуарригийн найруулсан энэхүү кино 2022 оны тавдугаар сард дэлгэцнээ гарна.




 


Холбоотой мэдээ