Гэрийн ажиглалтад байгаа 147 иргэн хайрцгаар санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-08 18:14:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сонгууль өгөх 45784 сонгогч байна. 1185 иргэн хайрцгаар санал өгөхөөр хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тэдний 147 нь гэрийн ажиглалтад байгаа юм.

14:00 цагийн байдлаар хайрцгаар санал өгч байгаа иргэдийн ирц 58 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Аймгийн хэмжээнд 61 хэсгийн хороонд 993 төрийн албан хаагч ажиллаж байна. Хэсгийн хороо бүрт тусгаарлах байрыг байгуулсан бөгөөд Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас мэргэжлийн ажилтнууд мөн ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ