Өнгөрсөн сард 10 мянга гаруй хүн B,C вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-04 09:38:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2017 оноос “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

 

Хүн амаа хепатитийн вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал болон элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний B,C вирусний илрүүлэг, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг.

Өнөөдрийн байдлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд 1 175 931 хүн хамрагдсанаас хепатит В, С вирусний илрүүлэг шинжилгээг 1 168 592, баталгаажуулах шинжилгээг 7339, идэвхжил тодорхойлох шинжилгээг 119 028 хүн хийлгээд байна.

 

Харин өнгөрсөн сард 10 834 хүн хамрагдсанаас 5871 хүн хепатет В,С вирусний илрүүлэг, 144 хүн баталгаажуулах, 1079 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагджээ.

 

Түүнчлэн элэгний В, C вирусний эсрэг 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлж иргэд, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна гэж ЭМДЕГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ