Хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-02 21:46:47
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон 190 хүнээс Шуурхай хариу арга хэмжээний гурван баг өчигдөр сорьц цуглуулж, шинжилэхэд 188 шинжилгээний хариу сөрөг, 2 хариу эерэг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Шинээр батлагдсан тохиолдлууд хавьтлын хүрээ бага байсныг эх сурвалж мэдээлж байна. Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат халдварыг даруй илрүүлэн, хумих үүргийг Штабын бүрэлдэхнүүд үүрэг болгосон. Аймгийн Шуурхай штабын Тандалтын баг, Ажиллагаа зохицуулалтын баг, Эрсдэлийн үнэлгээний баг, Хариу арга хэмжээний баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хавьтлуудыг бүрэн тогтоож, гэрийн ажиглалтад авсан учраас цаашид эрсдэл багатайг албаныхан хэллээ.
Иргэдийг олон нийтийн цахим сүлжээгээр тархаж буй "Ковид-19" цар тахлын талаарх худал ташаа мэдээлэлд автахгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авахыг Шуурхай штабаас зөвлөж байна.

Холбоотой мэдээ