Хог хаягдлыг цэвэрлэх аянд 3 мянга гаруй иргэн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-02 20:10:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн "Хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх дэд зөвлөл"-өөс “Байгалиа хамгаалья” аяныг “Хог хаягдлыг цэвэрлэж, орчны бохирдлыг бууруулья” уриан дор зохион байгууллаа.

Нэг сарын турш зохион байгуулсан тус аянаар байгалиа хамгаалах, орчны бохирдлыг бууруулах эерэг хандлагыг цахим орчинд түгээж, зориулалтын бус газар хаясан хог хаягдлыг цэвэрлэхэд олон нийтийг уриалсан байна.

Аянд 125 байгууллага, аж ахуйн нэгж, 3578 иргэн оролцож, зориулалтын бус газарт хаясан 720 тонн хог хаягдал, зүй бусаар хорогдсон 14355 малын сэг зэмийг цэвэрлэжээ. Энэ ажилд 15 сая төгрөг зарцуулсан байна. Аян цаашид 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж.

 

Холбоотой мэдээ