Даланзадгадад автомашингүй гудамж нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-02 12:51:11
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад автомашингүй гудамж нээлээ.
Тус сумын 6-р баг ийнхүү хоёр дахь машингүй гудамжтай болж байна. Өмнө нь 2019 онд мөн машингүй гудамжийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга Ц.Дэнээдорж санаачлан бий болгосон юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр уг гудамжны нээлтийг хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүүхдэд ээлтэй автомашингүй гудамжийг байгуулж санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлж, багийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа.
"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Цэгцтэй гэр хороолол" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд хашаандаа сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.
Холбоотой мэдээ