Шилдэг тохижилт бүтээн байгуулалтын аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-06-02 10:33:07

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас Шилдэг тохижилт бүтээн байгуулалт”, “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжьеаяныг өнгөрсөн  тавдугаар сарын 23-наас эхлэн зарлажээ.

Нийт 14 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдааныг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэн (гэр хороолол, хувийн орон сууц), иргэн (нийтийн орон сууц) гэсэн төрлөөр шалгаруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын материалыг энэ оны есдүгээр 5-ныг хүртэл хүлээн авна.

Дээрх ажлыг аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ