Умард Солонгос өнөөдөр өглөө баллистик пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-22 09:21:48

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос өнөө өглөө зүүн эргээсээ “Мусудан” дунд тусгалын 2 баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо /ШДНХ/ мэдэгдлээ.

Тус хорооны мэдэгдэлд “Умард Солонгос өнөө өглөө үүрээр 5:58 цагт болон 8:05 цагт Вонсан хотын орчмоос хоёр пуужин харвасан боловч эхнийх нь амжилтгүй болсон байх магадлалтай байна” гэжээ.

Умард Солонгосын дундын тусгалтай “Мусудан” баллистик пуужин харвах оролдлогууд өнөө өглөөнийхийг оруулаад таван удаа дараалан амжилтгүй болж байгаа нь энэ юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Умард Солонгос уг пуужинг анх удаа харвасан билээ.

Дөрөв, тавдугаар сард хийсэн анхны болон дараагийн гурван туршилт бүгд амжилтгүй болсон юм. Пуужингуудыг хөөргөсний дараахан бүгд агаарт дэлбэрчээ.

Умард Солонгос баллистик пуужин хөөргөхөөр зэхэж байж магадгүй учраас Өмнөд Солонгосын арми хяналт тандалтаа чангатгасан гэж ШДНХ өчигдөр мэдэгдэж байсан билээ,

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ