Буянт суманд тэг зогсолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-28 18:20:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт суманд “хязгаарлалт тогтоож, тэг зогсолт хийх” тухай тус сумын Засаг даргын 2021 оны А|46 дугаар бүхий захирамж гарчээ. 

Тус суманд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Буянт сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав.

Мөн тус сумын нутаг дэвсгэрт тэг зогсолт хийсэнтэй холбогдуулан халдвартай иргэний явсан маршрутыг тогтоож, ойр болон дам харьцсан иргэдийг гэрийн тусгаарлалтад бүрэн авч, холбогдох шинжилгээнд хамруулах, халдвар нэмж тархах эрсдэлээс сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулна. Иймээс айл өрх, иргэн бүрийг дэглэм баримтлахыг албаныхан уриалж байна.  

Холбоотой мэдээ