Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд компьютерийн мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-21 17:57:05

Завханы хараагүйчүүдийн холбооны дэргэдэх “ Мэдээллийн танхим” хөтөч, багштай болжээ.

Тус танхимыг  компьютер, принтер канон, даралтын аппарат, брайл шатар, цагаан таяг, брайл бичгийн хэрэгсэл болон бусад зүйлсээр өнгөрсөн жил тохижуулж үйл ажиллагааг нь эхлүүлж байсан. Танхимыг тохижуулах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргасан ба гурван сая төгрөг зарцуулжээ.  Өнөөдөр тус мэдээлийн төв мэргэжлийн багшгүй өөрсдийн техник тоног төхөөрөмж дээр ажиллахаас хэтрэхгүй байжээ. Харин өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн компьютерийн мэргэжлийн багш хичээл зааж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар хоёр чиглэлээр сарын хугацаатай үнэ төлбөргүй сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зааж байна. Сургалтанд Завханы сумдаас ирсэн 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэн компьютерийн анхан болон дунд шатны сургалтанд хамрагдаж байна. Ийнхүү орон нутгийн хараагүй иргэд хурууны өндгөөр тэмтэрч мэдэх боломжтой олон төрлийн мэдээлэл авах хэрэгслийг ашиглаж сурах нөхцөл бүрдээд буй юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ