Завханы залуус дугуйтай аялал хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-21 17:53:23

Завханы явган аяллын клуб 10 удаагийн явган аялал зохион байгуулаад байна.

Явган аяллын клуб  долоо хоног бүрийн бямба гаригт Завхан аймгийн төвийн эргэн тойрны томоохон ууланд 10 гаруй удаагийн аялал хийжээ. Тэдний анхны аялалд 100 гаруй хүн оролцож байсан. Харин энэ жил тус клубийн 50 гаруй хүн идэвхтэй аялал хийж байна.

Одоогийн байдлаар Богдын гол багийн нутаг дэвсгэрт орших Товцог хайрхан, Жинст хайрханд авираад байна. Товцог хайрхан уулын өндөр нь далайн төвшөөс 2875 м,  Жинст хайрхан 2400 метрийн өндөрт оршдог. Өнгөрсөн амралтын хоёр өдөр аялалын клубынхэн залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Очирваань хайрхан, Даян хайрхан уулнуудад аялал хийжээ. Энэ аялалд 30 гаруй залуучууд дугуйтай оролцож 135 км аялжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ