Очирвааний тахилгын хөтөлбөр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-21 17:51:58

Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолын ажиллагааны урилга хэвлэгдэн тарааж эхэллээ.

Урилгыг 1500 ширхэг хэвлэж хүндэт зочиддоо хүргүүлж эхэлжээ. Тахилга долдугаар сарын 18-ны өдөр “Долоон бурхан од”-ны тахилгаар эхэлж 19-ны өдөр тахилгын овоон дээр Очирваань хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга  ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар үргэлжлэх юм. Энэ өдөр тахилгын ёслолын дараа 64 бөхийн барилдаан, их насны морины уралдаан болох юм.

Тахилгын үед зочид оролцогчид ус нутгийнхандаа амьтны амь таслахгүй байх, хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй байх, архи огт хэрэглэхгүй, газар ухах, мод огтлох, жимс  ногоо, өвс түүх, усанд орохгүй байхыг цээрлэх хэрэгтэйг сануулж байна. Түүнчлэн тахилгад өл халзан морь очдоггүй, Бадархундага нуурт бүсгүй хүн ойртохыг цээрлэдэг. Явган болон чулуун дээр сандайлж суудаггүй, муу зүйл хийхгүй байх, тахилгын үед цагаан хоол идэх ёстой  юм байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ