Улиастайд автомашингүй өдрөөр бүх нийтийн гүйлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы төв Улиастай сум автомашингүй өдрийг өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр Улиастай сумын албан байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэдийн дунд бүх нийтийн гүйлтийг зохион байгуулжээ.
Бүх нийтийн гүйлт нь агаарын бохирдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто машинаас татгалзах, амьдралын хэв маягаа өөрчилж идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх зэргээр хүн амд мэдлэг, хандлага олгох, мэдээлэл сурталчилгааг өрнүүлэх зорилготой аж.
Бүх нийтийн гүйлтийг аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын хороо, Боловсролын газар, Завхан эм холбоо, Завхан Баялаг ХХК хамтран, 12-18 нас, 18-30 нас, 31-45 нас, 46-60 нас, 61 ба түүнээс дээш, хамгийн өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, 8-12 насны хүүхэдтэй гэр бүлээр гүйгчид гэсэн төрлөөр зохион байгуулжээ.
Завхан Б.Мягмарсүрэн