Аньхуй мужид дотоодын гаралтай хоёр тохиолдол бүртгэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-05-25 18:02:23

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний өдөр Хятад улсын Аньхуй мужид COVID-19 коронавирусний дотоодын гаралтай хоёр тохиолдол бүртгэгдэв.

    Тус улсын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, энэ сарын 24-ний өдөр Хятад улс даяар нийт 15 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь гаднаас зөөвөрлөгдсөн, 2 нь дотоодын гаралтай тохиолдол байжээ. Мөн шинээр 18 шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгдсэн байна.

    Мөн энэ өдөр 21 өвчтөн бүрмөсөн эдгэрч эмнэлгээс гарсан бол эмнэлгийн ажиглалтад байсан халдвартай тохиолдлын ойрын хавьтлын 202 хүнийг чөлөөлжээ.

    Улмаар Хятад улсад одоогоор халдвартай нь батлагдсан 319 хүн эмчилгээ хийлгэж байна.   

Холбоотой мэдээ