Өлзийт суманд 3 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-24 13:35:14
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 268 сорьцод шинжилгээ хийхэд Өлзийт суманд 3 тохиолдол батлагдлаа.
Эмнэлэгт хэвтэж байгаа 39 иргэнээс аймгийн нэгдсэн эмнэлэгт 16, Өлзийт сумын тусгай эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 34, хүндэвтэр 4, хүнд 1 байна. Өчигдөр эмнэлгээс эдгэрч гарсан хүнгүй. Нийт 352 тохиолдлын 313 нь буюу 88,9 хувь нь эдгэрчээ. 
Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 5 дугаар сарын 24-ний 00:00 цагийн байдлаар I тунд – 48729, II тунд – 7816 хүнийг дархлаажуулаад байна. Аймгийн насанд хүрсэн нийт 61002 хүний 79,8 хувь нь эхний тунд, 12,8 хувь нь бүрэн тунд хамрагджээ.

 
Холбоотой мэдээ