Их Британид 60 сая тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-24 11:27:18

ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний 60 сая тун вакцин тарьсан тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.  


Бямба гарагт тус улсад 762 361 тун вакцин тарьсан нь иргэдийг дархлаажуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Одоогоор Их Британид 22 сая гаруй хүн хоёр дахь тунгаа хийлгээд байгаа аж.


“Pfizer” эсвэл “AstraZeneca”-гийн вакцинаас хоёр тунг хийхэд Энэтхэгийн хувилбарын эсрэг үр дүн үзүүлснийг судалгаа харуулжээ.


Үүнтэй холбоотойгоор хоёр дахь тунгаа хийлгэхийг Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын газрын тэргүүн Женни Харрис иргэддээ уриалсан байна.


Сүүлд явуулсан судалгаа нь вакцинууд Энэтхэгийн хувилбарын эсрэг үр дүнтэй гэдгийг бодитоор харуулсан анхны нотолгоо бөгөөд иргэдэд хоёр дахин тунгаа хийлгэхийг сануулж байна гэж тэрбээр хэлээд дахин тусгаарлагдахгүйн тулд болгоомж алдахгүй байхыг уриалав.


Бямба гарагт Их Британид 556 951 хүн хоёр дахь тунгаа хийлгэснээр вакцинд бүрэн хамрагдсан насанд хүрсэн иргэдийн тоо 43 хувь буюу 22 643 417-д хүрсэн байна. Харин эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 37.9 саяд хүрснээр насанд хүрсэн хүн амын 72 хувийг эзэлж байна.


Холбоотой мэдээ