НАТО-гийн кибер довтолгоог сөрөн зогсоход бэлэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-21 13:48:26

МОСКВА. /Prensa Latuina/. Мэдээлэл холбоо, технологийн аюулгүй байдлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Андрей Крутских мэдэгдэхдээ "энэ салбарт явуулах НАТО-гийн ямар ч түрэмгий ажиллагаанд ОХУ хариу өгнө" гэлээ.

Ирэх сард Варшавт болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын тухайд тэрбээр хэлэхдээ "Орос улсын аюулгүй байдалд ямар нэгэн хор хөнөөл учруулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Бид зохих арга хэмжээ авах нь тодорхой бөгөөд НАТО-гийн аливаа түрэмгий үйлдэлд Москва хариу өгөхгүйгээр зүгээр орхихгүй нь ойлгомжтой” гэжээ.

Тус эвсэл ОХУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхээс татгалзсан  нь өөрийн кибер хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа зөвтгөх гэсэн оролдлого юм гэж Крутских үзэж байгаа ажээ.

Крутских цааш нь хэлэхдээ “НАТО –гийн хувьд ОХУ-ыг өөрт нь заналхийлж байна гэж сэжиглэн хий хоосон дайсныг бий болгохоо одоо зогсоох хэрэгтэй бөгөөд кибер орон зай дахь тоглоомын шударга дүрмийг баримтлах хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэлээ.  

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ