Голын усанд осолдсон дуудлагаар 33 хүний амь насыг аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-т он гарснаас хойш голын усанд осолдсон 11 удаагийн дуудлага ирсний дагуу аврагчид 33 хүний амь насыг аварчээ.
Өчигдөр гэхэд БЗД-ийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд живсэн дуудлага ирснээр Налайх дүүргийн аврах багийнхан эрлийг шуурхай эхлүүлж 28 удаа шумбалт хийгээд байна. Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсноор эрлийг түр зогсоож, өглөөний 6.35 цагт дахин эхлүүлэн, ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл үргэлжүүлж байгааг НОБГ-аас мэдээлэв.
Усны ослын дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдэх
хандлагатай байгаа аж. Энэ нь
иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой тул иргэд, олон нийт аялж
зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг
хангахыг ОБЕГ-аас онцгойлон
анхаарууллаа.