“Covaxin” Энэтхэг, Их Британид илэрсэн хувилбарын эсрэг үр дүн үзүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-17 13:22:33

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн “Bharat Biotech” компанид гарган авсан, “COVID-19”-ийн “Covaxin” вакцин Энэтхэгт илэрсэн “B.1.167”, Их Британид илэрсэн “B.1.1.7” хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг тус компани мэдээлжээ.


Энэтхэгийн Вирус судлалын үндэсний хүрээлэн, Анагаах ухааны судалгааны зөвлөлийн явуулсан энэхүү судалгааг “Clinical Infectious Diseases” сэтгүүлд нийтэлжээ. “Bharat Biotech” судалгааг эш татан мэдээлснээр, “Covaxin” шинээр бий болсон хувилбаруудын эсрэг саармагжуулах эсрэг биет үүсгэсэн байна.


Covaxin” олон улсын зөвшөөрлийг хараахан аваагүй байгаа ч шинэ хувилбаруудын эсрэг үр дүнтэй болохыг нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоосон нь өөр нэгэн ололт амжилт боллоо” гэж “Bharat Biotech” компанийг хамтран үүсгэн байгуулагч Сучитра Элла “Twitter” хуудсандаа нийтэлжээ. 

Холбоотой мэдээ