"Алтай ЭЕШ-2021" аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-13 16:51:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас ЭЕШ-д оролцох 841 суралцагчийн идэвх оролцоог сайжруулах, бэлтгэлийг эрчимжүүлэх, мэргэжлийн бүлгээр хамтран ажиллаж амжилт гаргах зорилгоор "Алтай ЭЕШ-2021" аяныг өрнүүлж байна. 

Энэхүү аяны хүрээнд:

-ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан хичээл бүрээр онлайн хичээл заах, байршуулах, даалгавар зөвлөмж өгөх, хүүхэд хүүхдээсээ суралцах, сайн жишээ туршлагаа хуваалцах цахим групп үүсгэх, 

-ЭЕШ-ын хичээлүүдээр мэргэжлийн багш нарын багийг байгуулж нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах,

-ЭЕШ-д судлагдахуун бүрээр “Урьчдилсан сорил” зохион байгуулах ажлуудыг энэ сарын 10-наас долоодугаар сарын 1-ний хооронд өрнүүлэх ажээ. Түүнчлэн ЭЕШ-д амжилттай бэлтгэж 800 оноо авсан хүүхэд бүрийг нэг сая төгрөгөөр, амжилттай оролцсон анги хамт олныг тав хүртэлх сая төгрөгөөр урамшуулах юм.


Холбоотой мэдээ