Рашааны орд газарт хамгаалалтын бүс тогтоох шаардлага хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-20 21:14:15

Завханд рашаан сувиллын чиглэлээр ажиллаж буй аж ахуй нэгж байгууллага болон рашааны орд газруудад хяналт шалгалт хийлээ.

Энэ шалгалтаар аймгийн БОГ, МХГ, ХНЗГСГЗ, Амь-ус трейд ХХК-ууд хамтран ус ашиглаж буй аж ахуй нэгжүүдийн ус ашиглалтын байдалд  үзлэг шалгалт хийжээ. Шалгалтын үеэр аймгийн төвийн усан хангамжинд ашиглагдаж буй усан хангамжийн эх үүсвэр тус бүрд эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс тогтоогоогүй хэд хэдэн зөрчил гарчээ. Тиймээс усан хангамжийн эх үүсвэр бүхий газарт хамгаалалтын бүс тогтоох шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Мөн химийн болон нян судлалын шинжилгээгээр “Усны чанар”-ын MNS(ISO)5667-6:2007 стандартын хүлцэх агууламжид байна хэмээн дүгнэсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ