Шинэ цэргүүд тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймаг дахь Зэвсэгт хүчний жанжин штабын 016-р бригадад сар гаруй хугацаанд анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдсан шинэ цэргүүд тангарагаа өргөлөө.
Цэргийн албаны ёс зүй, бэлтгэл, бэлэн байдлыг сурталчилах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабын 016-р бригадад энэ сарын 18-нд зохион байгуулсан уг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, эцэг эхчүүд оролцсон юм.
Энэ үеэр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй н.Тэмүүжин ахлагчтай 1-р ротын 3-р салааг шилдгээр өргөмжилж, арван байлдагчид "Онц буудагч" шагнал хүртээв.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг