ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНКУ-ын Элчин сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-12 10:53:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Бүгд Найрамдах Казахстан Улс нь Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын даргаар 2020-2022 онд ажиллаж байгаа ба уулзалтын үеэр Элчин сайд Ж.Адылбаев Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт тус хурлын итгэлцлийг бэхжүүлэх ажлын шинэчилсэн каталогийн төслийг танилцуулав. Тус каталог нь АХАИББХ-ын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үндсэн бичиг баримт болох бөгөөд талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан каталогт оруулсан нэмэлт өөрчлөлт болон тус бага хурлын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон байна.


АХАИББХ нь Азид энх тайван, тогтвортой болон аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой олон улсын хурал бөгөөд эдүгээ 27 гишүүн, 13 ажиглагч гишүүнтэй юм.

Холбоотой мэдээ