Нийслэлийнхний 50 хувь нь вакцины II тунг тариулаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-12 09:44:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 3794, II тунд 1627 буюу нийт 5421 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 94.8 хувь буюу 903 948 нь I тунгаар, 50.5 хувь буюу 481 414 нь II тунгаар тариулаад байна.

 

Харин улсын хэмжээнд нийт 1 678 198 хүн буюу 81.2 хувь нь вакцины эхний тунд, хоёрдугаар тунд 631 666 хүн буюу 30.6 хувь нь хамрагджээ.

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Үүнд:

Амны хаалтаа тогтмол зүүх

Хүн хоорондын зай барих

Гар угаах, халвдаргүйжүүлэх

Байнгын агааржуулалт хийх

10-аас дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх.



Холбоотой мэдээ