Италийн арал дээр мянга гаруй цагаач иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-10 11:19:23

ЛОНДОН. /BBC/. Италийн Лампедуза аралд ням гарагт 1000 гаруй цагаач хүрэлцэн очсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


Нэг завин дээр хүүхэд багтсан нийт 400 орчим хүн зорчиж явсан тухай Италийн “Ansa” агентлаг мэдээлсэн байна.


Тус арлын захирагч Тото Мартеллогийн мэдэгдсэнээр, цаг агаарын байдал таатай байгаатай холбоотойгоор дүрвэгсдийн тоо нэмэгдэж байгаа аж. 


Лампедуза нь Европт нэвтрэх хүсэлтэй хүмүүсийн зорьдог гол боомтуудын нэг юм. Он гарснаас хойш 11 мянга гаруй цагаач “Лампедуза” арал дээр иржээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4105-аар илүү үзүүлэлт байсан аж. Гэсэн ч цагаачлалын хямрал дэгдсэн 2015 оныхтой харьцуулахад бага байжээ. 

Холбоотой мэдээ