“BioNTech” ядуу буурай орнуудад вакциныхаа үнийг хямдруулахаар болжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-05-10 11:07:53

БЕРЛИН. /RIA Novosti/. Германы биотехнологийн “BioNTech” компани ядуу буурай орнуудад коронавирусний вакциныхаа үнийг хямдруулахаар болжээ.


Компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, “BioNTech” одооноос эхлэн вакцинаа "ашгийн төлөө бус үнээр зарах аж”.


Бага, дунд орлоготой орнууд Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакциныг худалдаж авахаас татгалзахыг илүүд үзэж байна  гэж Америкийн “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла урьд нь мэдэгдсэн юм. Түүний хэлж буйгаар, компани нь вакцины тунг хуваарилахын тулд захиалгаа өгөхийг бүх улсаас хүсжээ.


Үүний зэрэгцээ “BioNTech” компани коронавирусний вакцины патентыг цуцлахыг зөвшөөрсөн боловч түр зуур, цар тахал дуусах хүртэл цуцлах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ