Дундговь аймагт санал тоолох 53 төхөөрөмж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-20 15:36:35

Дундговь аймгийн сонгуулийн хороо санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг хуулийн дагуу СЕХ- оос хүлээн авч, орон нутагт авчирсан байна. Эдгээрийн аюулгүй байдлыг Тагнуулын хэлтсийн хяналтан дор Цагдаагийн газар хариуцан ажиллаж байна.

Дундговь аймагт УИХ- ын болон аймгийн ИТХ- ын сонгуулийн санал авах 52 хэсгийн хороо ажиллана. Хамгийн олон буюу 2 мянгаас дээш сонгогчидтой Сайнцагаан сумын 7-р хэсгийн хороонд санал тоолох хоёр төхөөрөмж суурилуулах бөгөөд нийт 53 санал тоолох төхөөрөмж, 28 мянга 965 саналын хуудас хүлээн авчээ.

Санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж энэ сарын 24-ны өдрийн 12 цагт өгөгдөл дамжуулж төхөөрөмжүүдийг  нэгэн зэрэг турших юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ