Коронавирусний халдварын 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 2 тохиолдол нэмж
бүртгэгдэж, нийт өвчилсөн хүмүүсийн тоо 8 боллоо.
Тухайн иргэдийн
хувьд өнгөрсөн сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос хамт зорчин ирж, Өлгий хотод
тусгаарлах байранд ажиглалтад байсан аж. Ажиглалтын 7 хоногийн хугацаа дуусаж,
гарахаасаа өмнө /2021.05.06/ PCR шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагджээ.
Ташрамд дурдахад,
тус аймагт өмнө нь батлагдсан 6 тохиолдлын 5 нь эдгэрээд байгаа юм.