Чеченийн алдарт бөх А.Вараев голд унаж энджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-20 12:25:53

МОСКВА. /TASS/. Тавдугаар сараас хойш сураггүй болоод байсан Оросын Бөхийн холбооны анхны дэд ерөнхийлөгч Адлан Вараевын цогцос Чечений нэгэн тосгоноос олдсон талаар Олимпын гурван удаагийн аварга Бувайзар Сайтиев ням гарагт мэдэгджээ.

А.Вараев голд унаж эндэн тавдугаар сарын 3-нд сураггүй болсон юм.

Сайтиев ярихдаа “Вараевын цогцсыг ням гарагт олсон бөгөөд хамаатнууд нь түүнийг мөн болохыг таньсан. Энэ өдрөөс эхлэн эрэн хайх үйл ажиллагааг зогсоолоо. Эрэн хайх ажиллагаа цаг агаарын хүнд нөхцөлд, хөрсний гулгалт ихтэй бүсэд болж, маш олон хүн оролцсон.  Түүнийг олно гэдэгт итгэж найдаж байлаа” гэжээ.

54 настай Вараев бол Олимпын медаль хүртсэн анхны чечень үндэстэн тамирчин юм. Тэрбээр 1988 оны Сөүлийн Олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэнээс гадна 1987 оны дэлхийн аварга болж, 1986 оны ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байсан алдартай тамирчин байсан билээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ