АН-ын тамгатай холбоотой маргааныг шүүх хурал хойшиллоо

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-04 18:31:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шүүх хурал түр хугацаагаар хойшлов. 


Тодруулбал, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүх хуралдааны үеэр, нэхэмжлэгч тал буюу О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын өмгөөлөгчид тус шүүхийн нийт шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргажээ.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр, Шүүгчдийн зөвлөгөөн дээрх хүсэлтийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг түр хойшлуулсан байна.

Холбоотой мэдээ