Кувейт вакцин хийлгээгүй иргэдээ гадаадад зорчихыг хориглоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-04 12:28:52

ЭЛЬ-КУВЕЙТ. /Xinhua/. Кувейтийн иргэдийг “COVID-19”-ийн вакцин хийлгээгүй тохиолдолд хилийн чанадад зорчихыг нь хориглоно гэж тус улсын Засгийн газар даваа гарагт мэдэгджээ.


Энэхүү шийдвэр тавдугаар сарын 22-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, 16-гаас доош насны хүүхдүүдэд хамааралгүй байна.


Үүнээс гадна гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх зарлигийг үргэлжлүүлэн мөрдөх ажээ. Мөн Засгийн газар оройн 19 цагаас өглөөний 05 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэрийг “Рамадан” сарыг дуустал сунгажээ.


Кувейтийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1316 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 276 586-д хүрчээ. 

Холбоотой мэдээ