Иракт иргэдийг айдаст автуулсан нэвтрүүлэг цацахыг хоригложээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-04 10:06:03

ЛОНДОН. /BBC/. Иракт олны дургүйцлийг төрүүлж, нэвтрүүлгийн дүрэм журмыг зөрчсөн телевизийн хоёр шоуг зогсоохоор болжээ.


“Tony's Bullet”, “Raslan's Shooting” зэрэг шоунд амиа золиослогчийн хуурамч хантааз өмссөн хүмүүс хүн барьцаалж буй мэт жүжиглэх зэргээр алдартнуудыг айлгадаг аж. Тухайлбал, “Raslan's Shooting” шоуны үеэр нэгэн эмэгтэй жүжигчин өөрт нь бэхлэгдсэн хуурамч тэсрэх бөмбөг дэлбэрэх үед ухаан алдан унажээ.


Иракт зэвсэгт этгээдүүд байнгын аюул заналхийлж байдагтай холбоотойгоор ийм төрлийн нэвтрүүлгүүдийг дэндүү хэрцгий, зүйд нийцэхгүй хэмээн үзэгчид шүүмжлээд байгаа аж. “Лалын улс” бүлэглэл Ирак дахь нутаг дэвсгэрээ алдсан ч энгийн иргэд, цэргүүд рүү халдсан хэвээр байгаа юм.


Алдартнуудыг хуурсан нэвтрүүлгүүд Арабын орнуудад түгээмэл байдгаас гадна “Рамадан” сарын үеэр илүү их цацагддаг нь нэвтрүүлгийн компаниуд олны анхаарлыг татахын тулд тусгай хөтөлбөрүүд захиалдагтай холбоотой аж. 

Холбоотой мэдээ