Ханх суманд 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөв

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-05-03 17:59:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 32 километрийн зайд өнөөдөр 16.46 цагт 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгджээ.


Байгалийн энэ үзэгдэл нь энэ оны нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш давтан үргэлжилсээр байгааг Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. 


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Холбоотой мэдээ