7000 гаруй иргэнээ вакцинжуулах ажил эхэллээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-05-02 23:31:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 2-ноос Дундговь аймагт коронавирусний эсрэг хоёр дахь удаагийн дархлаажуулалт эхэллээ.

Тус аймаг өнгөрсөн сарын 7-ноос 15 суманд Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын алба, цагдаа, эмч, багш, хот тохижилтын алба, цахилгаан түгээх сүлжээ, хэвлэл мэдээлэл зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 2726 ажилтныг вакцинжуулсан бол энэ удаа 7000 гаруй хүн тун вакцин тээвэрлэн иржээ. Ингэснээр тус аймгийн 10 000 орчим иргэн вакцины эхний тунг тариулах юм. 

Энэ удаа төрийн байгууллагын ажилтнууд, 50-аас дээш насныхан, иргэд олноор үйлчлүүлдэг үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг дархлаажуулахаар төлөвлөж байгаа ба дөрөвдүгээр сард вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд тавдугаар сарын 5-наас эхлэн хоёр дахь тунгаа хийлгэх ажээ.

Аймгийн Онцгой комиссоос 12000 гаруй хүн тун вакцин авахаар захиалсан ба вакцин дуусна гэж бодолгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг иргэдэд анхааруулаад байна.


Холбоотой мэдээ