Говь-Алтай аймагт 20 хүүхэд коронавирусний халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-04 12:54:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт 13 тохиолдол нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 114 боллоо. Эдгээр тохиолдлуудын 20 нь 5-19 насны хүүхэд, 27 нь 50-иас дээш насныхан байгаа бол 30-39 насныхан зонхилон өвчилсөн байна. 

Аймгийн төв буюу Есөнбулаг суманд 90, Хөхморьт 4, Тайшир 16, Жаргалан, Цээл, Төгрөг, Эрдэнэ суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 94 буюу 82,5 хувь нь хөнгөн, бусад тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байгаа тухай Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа танилцууллаа. 

Сүүлийн өдрүүдэд коронавирусний эсрэг дархлажуулалтыг эрчимтэй хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Есөнбулаг сумын насанд хүрсэн иргэдийн 75 хувь нь хамрагджээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 12131 иргэн вакцины эхний тун, 1541 иргэн давтан тунгаа хийлгэсэн байна. Дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Есөнбулаг сумын 18-аас дээш насны иргэдийг дөрвөн цэгээр дархлаажуулалтад бүрэн хамруулна. Ингэснээр аймгийн төвийн насанд хүрсэн нийт иргэд дархлаажуулалтад бүрэн хамрагдах аж.


Холбоотой мэдээ