Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн аваад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөх 24 сая малын 15.3 сая буюу 60.2 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд 75.8, хангайн бүсэд 58.6, төвийн бүсэд 55.5, зүүн бүсэд 63.5 хувьтай байна.
Баруун бүсэд мал төллөлт хамгийн их хувьтай байна.
Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авч, 96.6 хувь нь буюу 14.8 сая төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил үзүүлэлттэй байна.