БСШУ-ны сайд Л.Гантөмөр Ховд аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-30 11:36:11

БСШУ-ны сайд Л.Гантөмөр  Ховд аймагт ажиллаж, аймгийн ЕБС, цэцэрлэг, музейн үйл ажиллагаатай танилцлаа.

Ховд аймгийн төв 44 мянган  хүн амтай бөгөөд  цэцэрлэгийн хамран сургалт 86 хувьтай байна. ЕБС-иуд энэ жилээс суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд сурлагын амжилт огцом дээшилж байгаа гэдгийг боловсролын газрын мэргэжилтнүүд мэдээлэв.

Тодруулбал, тус аймгийн сурагчид  ЭЕШ-ын оноогоор 2013-2014 онд улсад 7-д жагсч байсан бол энэ хичээлийн жилд 3-т жагсч түүхэн амжилт үзүүлжээ.

БСШУ-ны сайд үдээс хойно Ховд аймгийн Зэрэг суманд ажиллаж Зэрэг, Дарви, Манхан,Цэцэг, Чандмань сумын багш нарын төлөөлөлттэй уулзалт хийж боловсролын салбарт хийж буй шинэчлэл, Зөв монгол хүүхэд хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд