Ялалтын баярын жагсаалын бэлтгэл сургуулилалт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-28 13:11:13

МОСКВА. /TASS/. Аугаа Эх орны дайны ялалтын баярт зориулсан байлдааны машинуудын баг бүрэлдэхүүн оролцсон бэлтгэл сургуулилалт ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд мягмар гарагт болжээ. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалахын яам сэтгүүлчдэд мэдэгдэв.


“Маршрут судлахаар механикжсан цувааны замаар явган өнгөрсөн байлдааны машинуудын баг бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилалт Улаан талбайд болж өндөрлөлөө” хэмээн БХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.


Бэлтгэл сургуулилалтад тавдугаар сарын 9-нд Улаан талбайгаар явах байлдааны машинуудын механикч жолооч нар болон захирагч нар оролцжээ. Бэлтгэлийн үеэр Москва хотын хэд хэдэн гудамжийг хаасан байна. 


Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн цэргийн парадад 12.5 мянга гаруй албан хаагч, 190 гаруй зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 76 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм.


Парадын бие бүрэлдэхүүн, механикжсан цувааг оролцуулсан бүрэн хэмжээний шөнийн бэлтгэл 4 дүгээр сарын 29-нд болон 5 дугаар сарын 4-нд Улаан талбай дээр болох бол ерөнхий бэлтгэлийг 5 дугаар сарын 7-нд зохион байгуулна. 

Холбоотой мэдээ