Эмнэл зүйгээр халдварын гурван тохиолдол батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ суманд халдварын гурван тохиолдол нэмэгдснийг зарлалаа.
Тус
аймагт нийт халдварын 84 тохиолдол бүртгэгдсэнээс 73 нь PCR шинжилгээгээр, 10 нь
эмнэл зүйгээр батлагдаж, нэг нь зөөвөрлөгдсөн байна. Сэлэнгэ суманд 43,
Хутаг-Өндөр суманд 25, Орхон суманд долоо, Тэшиг суманд зургаа, Бүрэгхангай,
Бугат суманд тус бүр нэг халдвар бүртгэгдэж, Баян-Агт суманд нэг тохиолдол Улаанбаатар
хотоос зөөвөрлөгдсөн аж.
Өнөөдрийн байдлаар 11 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд
биеийн байдал нь бүгд хөнгөн байна. Өнгөрсөн хоногт батлагдсан Сэлэнгэ сумын
гурван тохиолдлын хувьд сургуулийн үйлчлэгч, 12 дугаар ангийн хоёр хүүхэд байна гэж Эрүүл мэндийн газар мэдээллээ.