1539 сорьцод шинжилгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тосонцэнгэл суманд өнөөдрийн 09.00 цагийн байдлаар шинээр 19 тохиолдол нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 127 боллоо.
-“Тус суманд өнөөдрийн байдлаар 1539 сорьцод шинжилгээ хийсэн. 124 сорьцод PCR шинжилгээ хийхээр хүлээгдэж байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 21, бусад нь хөнгөн байна.
Тандалтын
судалгаагаар халдварын нууц хоног 5-6, шинж тэмдэг илрэх гурав хоног байна. Тиймээс иргэд хөл хорионы үеэр халдвар
хамгааллын дэглэмээ сайн баримталж, гэр гэртээ байхыг дахин зөвлөж байна” гэж Тосонцэнгэл
суманд ажиллаж буй Гамшгаас хамгаалах дайчилгаанд үүрэг гүйцэтгэх бүлгээс
мэдээлэв.