Эмнэлгийн дулааны шугамын засварыг дахин хийхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-17 23:33:29

Булган аймгийн нэгдсэн эмнэлэг өнгөрөгч 2015 онд 200 сая төгрөгийн өртөгтэйгөөр халаалтын шугамаа шинэчилсэн ч энэ жил дахин засах хэрэгтэй болжээ.

Энэ нь өнгөрсөн жилийн засвар төдийлөн үр дүнтэй болж чадаагүйтэй холбоотой ажээ. Ноднин засвар хийхээс өмнө нэгдүгээр давхар халаад, харин гуравдугаар давхар сайн халдаггүй  байсан. Гэтэл засварын дараа эсрэгээрээ нэгдүгээр давхрын халаалт тааруу болж, гуравдугаар давхар сайн халдаг болжээ. Энэ нь парны эхлэл төгсгөлтэй холбоотой гэж үзээд дулааны шугамыг шинэчлэн сольсон компанитай эргэн холбогдож сантехникийн дулааны шугамын засварыг дахин хийлгэхээр болжээ.

                                                                                                                                        П.Батням

Холбоотой мэдээ