Утасгүй интернэт хэрэглээнд нэвтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-17 22:24:25
Yesukheitumur Tumurbaatar

Мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулж, Төв аймгийн Цахилгаан холбоо ХК техникийн нөхцөл бүрдээгүй газрыг wifi үйлчилгээнд хамруулах зорилготой өдөрлөг зохиолоо.

Төв аймгийн Зуунмод суманд 6 сарын 17-нд болсон уг үйл ажиллагаагаар "Миком wifi" интернетийн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулсан юм.

Интернэт орчинд ажиллах чадвартай утастай, аль ч үүрэн холбооны хэрэглэгч микомын 2500-15000 төгрөгийн карт худалдаж аваад онлайнд чөлөөтэй, нэвтрэх боломжтой юм. Ингэснээр цахим орчинд холбогдоход сүлжээний утас,рүүтэр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд шаардлагагүй болсон байна.

Одоогоор Төв аймгийн Зуунмод сумын Хуульчид, Хөгжил хотхон, Зүүндэлгэр багийн иргэд дээрх үйлчилгээг ашиглах боломж бүрдээд байна.

Цаашид Зуунмод сумын бусад багийн иргэдийг утасгүй интернэт үйлчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ