Баян-Агт суманд хатуу хөл хорио тогтоолоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-24 18:31:03

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын шийдвэрээр коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн учир тус суманд энэ сарын 26-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ.

Тус сумын Баянхайрхан багт буяны ажлаар Улаанбаатар хотоос ирсэн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан мэдээллийн дагуу тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авахаар хатуу хөл хорио тогтоосон бөгөөд бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагааг 24 цагийн хугацаатай түр хориглосон байна. Эрүүл мэндийн төв, мал эмнэлгийн байгууллага иргэдэд дуудлагаар үйлчлэх, өвс тэжээл тээвэрлэх, эмийн сангуудыг эм тариаг хүргэлтээр олгохыг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ