СХН-ын дарга Ким Жөн Ун хүнсний үйлдвэрийн байдалтай танилцав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-17 16:05:12

ПХЕНЬЯН. /KCNA/. Энэ сарын 16-ны өдөр СХН-ын дарга Ким Жөн Ун “Пёньян Гогсан” хүнсний үйлдвэрт очиж зааварчилга өгсөн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжлав.

Шинэчлэгдэн ашиглалтад орсон тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 95 хувийг дотоодод үйлдвэрлэн, суурилуулсан байна.

Намын дарга Ким Жөн Ун хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих намын бодлогыг хэрэгжүүлэх ажилд хүнсний үйлдвэрлэлийн салбар тэргүүн эгнээнд алхаж байна. Энэ үйлдвэр бол орчин үеийн шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж чадсан үлгэр жишээ болж байна” гэв.

А.Цацралт

Холбоотой мэдээ