Сонгуулийн хуулийг зөрчсөн мэдээллүүдийг шалгаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-17 14:38:30

Баян-Өлгий аймагт ээлжит сонгуулийн үеийн өрсөлдөөн хурцхан хэлбэрт шилжив.

Ялангуяа томоохонд тооцогдох хоёр намынхан бие биеэ уулзалт, хурал цуглаануудаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хатуухан шүүмжилж байна. Зарим зөрчлийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллага болон шүүхэд хүргүүлсэн байна. Төсвийн байгууллагын ажилтан М, Г. нар МАН-ын талаар сурталчилгаа хийсэн, аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн ерөнхий эмч Б. албан тушаалаасаа хуулийн хугацаанаас хойш түдгэлзсэн, мөн нэр дэвшигч Д улсын зүгээс багийн эмчид олгогдсон мотоцикльд хувийн компанийнхаа нэр хаягийг наажөгсөн зэрэг баримтууд шалгагдаад эхэлжээ.                                                                   

Ш.Айзаря

Холбоотой мэдээ