Орхон аймагт сайн дурын шинжилгээний цэг ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт өнөөдрөөс сайн дурын шинжилгээ авах төлбөртэй цэгүүд ажиллаж эхэллээ.
Тодруулбал, Баянцагаан
баг, Үйлчилгээний төв, Наадмын талбай, Хорооллын эцэст байрлах цэгүүдэд авна. Шинжилгээ авах цэг өдөр бүрийн
10.00-14.00 цаг хүртэл ажиллана. Түргэвчилсэн шинжилгээг 25 мянга,
PCR
шинжилгээг 35 мянган төгрөгөөр авна.
Мөн “Медипас”, “Баян-Өндөр Мед” гэсэн хувийн эмнэлгүүдэд түргэвчилсэн
шинжилгээг 30-35 мянган төгрөгөөр авч байна.